"Дээд зэрэглэлийн биеэ үнэлэгч ямар байдаг вэ?" цааш унших »
|
|
Banjig.Net |
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Гишүүд орчуулга хийх боломжтой болсноос хойш зарим гишүүд санаатай болон санамсаргүйгээр видео орчуулахаар сонгочихоод түүнийгээ орчуулахгүй орхих, ингэснээр бусад орчуулга хийх сонирхолтой гишүүдийн боломжийг хаах байдал анзаарагдсан билээ.
Тийм болохоор бид орчуулга хийх хугацааны журамд бяцхан өөрчлөлт орууллаа. Энэ журмын дагуу та ямар нэг видеог орчуулахаар авсан өдөртөө багтаж дор хаяж 50 мөр орчуулах хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд таны орчуулгыг шууд зогсоож орчуулж буй видеог бусад гишүүдэд нээлттэй болгох юм.
Нийт гишүүддээ тэгж боломж олгох үүднээс ийм журам оруулж байгааг ойлгоно уу!
Мөн өнгөрсөн сарын орлогоо авах гишүүд ямар байдлаар авах сонирхолтой байгаагаа энд бичиж үлдээнэ үү!
Хэрвээ та анх удаа видео орчуулах гэж байгаа энэ тухай сайн мэдэхгүй байгаа бол энэ мэдээллийг уншина уу!
Одооноос эхлэн Банжиг Видео буланд Японы сонирхолтой анимуудыг Монгол хадмал орчуулгатайгаар оруулж эхлэхээр болж байна. Үүний эхлэл болгож бид Naruto Shippuuden 113-р анги -ийг орууллаа. Цаашид Bleach болон бусад анимуудыг ч оруулах болно.
Naruto Shippuuden -ийн хувьд хамгийн сүүлд гарсан 113-р анги орсон байгаа бөгөөд цаашид 1-р ангиас нь эхлэн нөхөх болон шинэ гарсан ангиудыг оруулах байдлаар зэрэгцүүлэн явах болно.
Та бүхэн өөр ямар Japanese Anime үзэхийг хүсэж байгаагаа бичиж үлдээгээрэй.
Банжиг.Нээтийн хэрэглэгч та бүхэн Банжиг Видеог ашиглан мөнгө олох бас нэгэн боломжтой болсныг дуулгаж байна. Та Amazon.com гэх мэт сайтуудаас Referral, Affiliate гээд үгнүүдийг олонтой сонсож байсан байх.
Хэрвээ тийм бол тэр боломж одоо Банжиг.Нээтэд бий болж байна. Банжиг Видео Реферал гэдэг нь Банжиг Видео дахь төлбөртэй кино, нэвтрүүлгүүдийг сурталчлаад мөнгө олох боломжийг олгодог үйлчилгээ юм.
Та Банжиг Видео дээрх төлбөртэй видеонуудын реферал хаягийг хүмүүст хүргээд, улмаар тэр хаягаар чинь дамжиж хүмүүс төлбөрт видео үзвэл та тухайн видеоны төлбөрийн 5%-ийг урамшуулал болгон авах боломжтой.
Реферал хаягаа хэрхэн авах вэ?
Төлбөртэй видеоны хуудас руу ороход тухайн видеог үзэх танд зориулсан реферал хаяг харагдана.
Орлого хэрхэн тооцох вэ?
Таны реферал хаягаар орж кино үзэх болгонд тухайн киноны 5% ашиг танд очих болно. Харин өөрийн реферал хаягаар хэрхэн хүмүүс оруулахыг та өөрөө бодож болоорой.
Реферал хаягаараа хүмүүс оруулах санаа байна уу?
Мессенжерээр найзууддаа илгээх, блог вэб дээрээ мэдээлэл болгож оруулах гэх мэт байж болно.
Орлогоо яаж харах вэ?
Та Миний булан хэсгээрээ ороод Тайлан хэсгийн Орлогийн тайлан гэснээр орж харах боломжтой.
Орлогоо яаж авах вэ?
Сар бүрийн 25-нд таны орлогийг бид танд Банжиг дансны нэгж эсвэл мөнгө хэлбэрээр олгох болно.
Банжиг Видеоны төлбөртэй кинонуудыг үзэхийн тулд та Банжиг Дансаа цэнэглэсэн байх ёстой байдаг билээ. Банжиг Дансыг цэнэглэхдээ Банжиг карт ашиглаж болдог. Монголд бид энэхүү картыг Hi-Fi, Orange records-ийн бүх салбараар худалдаалж байгаа билээ.
Харин одооноос эхлэн Солонгост байгаа хүмүүс маань картыг шууд худалдан авах боломжтой боллоо.
Солонгост байгаа хүмүүс дараах заавраар карт худалдан авч дансаа цэнэглэнэ үү!
Өөр асууж тодруулах зүйл байвал та 010-8492-4252, 070-8106-4252 утсаар яриарай!
Орчуулга хийх явцыг хялбарчлах үүднээс дараах зүйлсийг кино орчуулах хэсэгт орууллаа.
Дурын мөрөнд очих
Орчуулж байгаа киноныхоо дурын мөрөнд мөрийн дугаарыг нь бичээд шууд очих боломжтой боллоо.
Орчуулаагүй мөрүүдийг гүйлгэж харах
<< ! болон !>> товчнуудыг ашиглан өмнөх орчуулагдаагүй мөр болон дараах орчуулагдаагүй мөрүүд рүү шууд очих боломжтой боллоо. Та үүнийг ашигласнаар маш их хугацааг хэмнэх болно.
Санал хүсэлтийн вижет
Та орчуулгын хэсгийн баруун талд нэмэгдсэн вижетийг ашиглан орчуулгатай холбоотой санал хүсэлт, асууж тодруулах зүйлээ шууд бичих боломжтой боллоо.
Та бүхэнд амжилт хүсье!
Банжиг Видео та бүхэндээ Монгол кинонуудыг албан ёсоор хүргэхээр хичээн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд бид 2 дахь кино компанитайгаа албан ёсоор гэрээ байгууллаа.
ZMN ХХК нь Монголын кино урлаг өнөөдөр ингэж эрчимтэй хөгжиж эхэлж байгаа үйл явцын эхлэлийг тавьсан гэж болохоор мундаг залуусын баг юм. "Өвлийн уянга", "Ийм нэгэн дурлал", "Ийм нэгэн дурлал 2", "Надтай гэрлээч", "Зөрлөг" зэрэг УСК-уудыг тэд бүтээгээд байгаа.
ZMN ХХК-ийн бүтээлүүдийг албан ёсоор интернэтээр ажиллуулах гэрээний эхлэл хэсэг болж "Өвлийн уянга", "Ийм нэгэн дурлал", "Ийм нэгэн дурлал 2" кинонуудын Банжиг Видео үзүүлж эхлээд байна. Тун удахгүй бид бусад бүтээлүүдийг нь үзүүлж эхлэх болно.
Та бүхэн Монгол кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Монгол кинонуудаа албан ёсны хувилбараар нь үзэхээрэй.