Хятадын Ромео Жулетта ч гэж яригддаг энэхүү хайрын түүх нь Зүүн Жин гүрний үед болсон гэгдэх бөгөөд энэхүү түүхийг Хятадын засгийн газраас хүсэлт гарган UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгүүлжээ.
Ханжугийн баян мужийн захирагчин цорын ганц Юнтай охин дээд боловсрол олж авахын тулд эрэгтэй хүүхэд шиг хувцаслан сургуульд явах бөгөөд тэнд Шанботой учрана. Тэр авъяаслаг, хичээнгүй сурлагатан боловч ядуу байлаа. Гэвч Юнтай түүнд дурлана. Гэтэл тун удалгүй түүнийг баян хүнтэй гэрлүүлэхээр ар гэрээс нь дуудна.
Шанбо шалгалтаа амжилттай өгч мужийн албан тушаалтан болоод Юнтайтай гэрлэх санал тавихаар очсон боловч түүний япуу гаралтайгаас хамааран үл бүтнэ. Шанбо хайр дурлалынхаа төлөө амьсгал хурааж Юнтай түүний шарил дээр очоод алга болоход тэндээс хос эрвээхэй нисэн одно. Энэ бол энэхүү алдарт зохиолын гол утга санаа.
Энэ түүхээс сэдэвлэн дуурь, жүжиг олон ангит кино, уран сайхны кинонууд олон хийгдэж байсан, хийгдсээр ч байна.
Тэдний нэг болох 2004 онд бүтээгдсэн, хайр дурлалын түүхийн зэрэгцээ тулааны урлагийн гайхамшигийг бахдам сайхнаар дүрслэн харуулсан УСК-г Банжиг Видео та бүхэндээ хүргэж байна. Орчуулгийг Jinie_hime гишүүн маш сайн хийснийг энд дурдахыг хүсэж байна.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: