Магадгүй энэ олон хосуудын хувьд сонирхолтой сэдэв байх. Тэгвэл энэ тухай өгүүлсэн нэгэн киног та бүхэндээ хүргэж байна. Найруулагч John Cameron Mitchell-ний бүтээл болох 2006 оны Shortbus хэмээх энэхүү кино нь олон улсын кино наадмуудаас олон тооны шагналыг авч байсан юм.
Уг кинонд Sofia хэмээх бүсгүй болон Jamie, James хэмээх гомо залуус голлон гарах бөгөөд. Sofia хэдийгээр хосуудад зөвлөгөө өгдөг ажилтай боловч огт дур тавьж үзээгүй нэгэн юм. Тэр өөрийн үйлчлүүлэгч болох Jamie, James нараас Shortbus хэмээх газар байдгийг олж мэднэ.
Улмаар тэр тэнд очиж хэрхэн дур тавих тухай хичээлийг олон хүмүүсээс сонсох болно. Энэхүү кино нь эсрэг болон ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаанд орж буй байдлыг маш тодоор харуулсан учраас зарим хүмүүс үүнийг порно кино гэж цоллох гэж оролдсоор иржээ.
Харин найруулагчийн зүгээс үүнийг эрс няцааж ирсэн бөгөөд тэр хэлэхдээ порно кино бол хүмүүсийг дур хүслийг өдөөх зорилгоор хийгддэг харин манай кино сексийг ашиглан хүмүүсийн сэтгэл зүйг тод томруунаар харуулахыг зорьсон гэжээ.
Sofia-ийн дүрд тоглосон Sook-Yin Lee нь Canadian Broadcasting Corporation-д радио нэвтрүүлэг хөтөлдөг байсан бөгөөд энэхүү кинонд хэд хэдэн бодит секс хийж хэсгүүдэд гарсан учраас ажлаасаа бараг халагдах дөхсөн явдал ч гарч байжээ.


Jay Brannan болон Sook-Yin Lee нар

Киноны хэсгээс

Сэтгэгдэлүүд:
tom hunii umiig ntr?
ha ha ha
Сэтгэгдэл үлдээх: