Юуны өмнө эрхэм орчуулагч та бүхэн Тайлан хэсгээрээ дамжин өөрийн орчуулсан видеоноос олж буй орлогоо харах боломжтой болсныг анзаарсан байх гэж бодож байна.
Энэ удаад бид нэгэн чухал өөрчлөлт оруулж буйгаа мэдэгдэж байна. Кино бүр өөр тооны мөрүүдтэй атал тэдэнд орчуулагчид ногдох ашгийн хувь нь тогтмол байгаа нь зохисгүй байна хэмээн санал гарсныг үндэслэн бид видео бүр дээр орчуулах текстийн хэмжээ, хүнд хөнгөнөөс хамааран ашгийн хувь гэсэн ойлголтыг нэмж өглөө.
Одоо та орчуулах киногоо сонгохдоо жагсаалтан дунд Ашгийн хувь гэсэн мэдээлэл нэмэгдсэнийг анзаарах болно. Мөн орчуулагдаад дууссан видеонуудын хувьд бид шаардлагатай видеонуудын ашгийн хувийг шинэчилсэн бөгөөд энэ нь таны орлогын тайлан харах хэсэгт мөн тусгагдсан байгаа.
Дашрамд нэг зүйл анхааруулахад та хэдийгээр орчуулгаа хийгээд явж байгаа ч гэсэн орчуулгаа дуусгахгүй хэт удвал бид таны орчуулгыг шууд зогсоож өөр хүмүүст боломж олгох бөгөөд шинээр орчуулж эхлэх хүн хэдийгээр таны орчуулга дээр нэмж орчуулсан ч гэсэн авах ашгийг хамгийн сүүлд видеог орчуулж дуусгасан хүн нь л хүртэх болно.
Хэрвээ та видео орчуулж үзээгүй бол энэ мэдээллийг үзээрэй. Мөн та орчуулах боломжтой байгаа видеоны жагсаалтыг эндээс үзээрэй.
Та бүхэнд амжилд хүсье!

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: